Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна

Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу орон тооны 5 гишүүнтэй байх бөгөөд гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүнийг, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүнийг нэр дэвшүүлэн, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хуулийн хүрээнд нэр дэвшүүлэн сонгогдон ажиллаж байсан Төрийн албаны зөвлөлийн гишүүний хуулиар тогтоосон бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан гарсан сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.

Нэр дэвшигч нь Төрийн албаны тухай хуулийн 68.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. 

Мөн нэр дэвшигч нь улс төрийн намын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан болон сүүлийн нэг жилийн хугацаанд эдгээр албан тушаалд ажиллаж байсан бол, Зөвлөлийн гишүүд нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн, эсхүл хамаарал бүхий этгээд байж болохгүй хуулийн заалттай.

Эдгээр шалгуурыг хангасан нэр дэвшигчийн материалыг маргааш хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын [email protected] цахим хаягаар хүлээн авна.

Тодруулах зүйл байвал 267860 утсаар асуудал хариуцсан ажилтантай холбогдон лавлаж болно.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР