ШУУРХАЙ: Автомашиндаа амаржсан эх, нярайн бие тэнхэрч, эмнэлгээс гарчээ

ШУУРХАЙ: Автомашиндаа амаржсан эх, нярайн бие тэнхэрч, эмнэлгээс гарчээ

"Өргөө амаржих газрын гадна 26 настай эмэгтэй автомашиндаа төрсөн" гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байсан.

Тухайн үед 26 настай эмэгтэйн төрөлтийн хоёрдугаар үе эхэлж, ургийн толгой цухуйсан байсан учир автомашинд нь төрүүлээгүй бол эх, ураг эндэх эрсдэлтэй байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Цахим сүлжээнд нярайн биеийн байдал муудаж, сэхээнд орсон зэрэг мэдээлэл гараад байсан. Харин энэ талаар "Өргөө" амаржих газраас "Нярай бага жинтэй төрсөн учир шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгаа" гэдгийг мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл эх, нярайн бие тэнхэрч, эмнэлгээс гарсан байна.