УЕПГ: Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 41.8 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн оноос 34 хувиар өссөн үзүүлэлт

УЕПГ: Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 41.8 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн оноос 34 хувиар өссөн үзүүлэлт

Прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрхийн талаар зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр, “Прокурорын үндсэн хууль, прокурорын тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож, тайлбар дүгнэлт гаргадаг. Энэ чиг үүрэгтэй холбоотой буюу эрүүгийн шүүх хуралдаанд оролцсон байдал төр нийтийн ашиг сонирхлыг сонирхлыг хамгаалж иргэн болон захиргааны хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдлын мэдээллийг өгье. Прокурор 2022 оны байдлаар анхан шатны 14326 хэрэгт, давж заалдах шатны 2135 хэргийн шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргасан байна. Энэ нь өнгөрсөн 2021 онтой харьцуулахад 14.4 хувиар өссөн. Хяналтын шатны шүүхээр хэлэлцсэн хэрэгт 48 хувиар буурсан. Энэ буурсан үзүүлэлт нь эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой. Хяналтын шатны шүүх хуульд заасан оролцогчийн гомдол эсэргүүцлээр хэлэлцэх үндэслэл өөрчлөгдсөн. Эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор үндэслэлгүй хууль зөрчсөн 724 эсэргүүцэл буцсан. Шүүхээр хэлэлцүүлснээс 67 хувь нь биелсэн байна. Тухайлбал, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэргээр хуулийн шаардлага хангаагүй шүүхийн 173 шийдвэрийг бүртгүүлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээж ажиллаа. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 41.8 хувийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлсэн. Энэ нь өнгөрсөн оноос 34 хувиар өссөн” гэв.