“Холер” өвчний бүсээс ирсэн дэд сайд С.Мөнгөнчимэг нарын иргэдийг ХӨСҮТ-д үзлэгт хамруулжээ

“Холер” өвчний бүсээс ирсэн дэд сайд С.Мөнгөнчимэг нарын иргэдийг ХӨСҮТ-д үзлэгт хамруулжээ

Монгол Улсаас 20 хүний бүрэлдэхүүнтэй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий хүмүүс Африкийн Кени улсад болсон НҮБ-ын хуралд Монголыг төлөөлөн энэ сард оролцсон байна.

Гэтэл манай улсын төлөөлөгчдийн дунд явсан нэгэн төрийн бус байгууллагын тэргүүн тус улсад очоод энэ сарын 13-ны өдөр "Холер" өвчин тусаж Кени улсад хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Түүний биеийн байдал хэвийн гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр өгсөн юм.

Харин Африкийн Кени улсыг зорьсон 20 хүний бүрэлдэхүүнтэй томилолтын багийн эхний хэсэг өчигдөр Монголд ирсэн байна. Иймд тэднийг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардангуут тусгаарлаж, урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ-д хүргэн, үзлэг шинжилгээнд хамруулжээ. Тэдний дунд Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын дэд сайд С.Мөнгөнчимэг явсан гэсэн мэдээлэл байна.

Холер буюу булчин задрах тахал нь вибрионоор үүсгэгдэж, бөөлжилт, суулгалтаар эрдэс давс, усаа алдаж, солилцооны алдагдалд богино хугацаанд оруулдаг цочмог халдварт өвчин юм.




Өнөөдөр морь өдөр

58 минутын өмнө

Улаанбаатарт 28 градус дулаан байна

23 цагийн өмнө

Шуурхай мэдээ