Угаартсан иргэдийн биеийн байдал хүнд ухаангүй байна

Угаартсан иргэдийн биеийн байдал хүнд ухаангүй байна

Нийслэлийн утаа эрс багасч буй баяртай мэдээ бий  ч нөгөө талд иргэд угаартах тохиолдолд буурахгүй байгаа харамсалтай. Нийслэлийн онцгой комиссоос угаартсан дуудлагын тоо харьцангуй багасч байна гэх мэдээллийг өдөр бүр өгдөг. Гэтэл энэ тоо өнгөрсөн амралтын өдрүүдэд өссөн үзүүэлттэй байна.

Тухайлбал, өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө угаарын 67 дуудлага мэдээлэл иржээ. Тэдний дунд нэг айлын таван хүн угаартжээ. Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд оршин суух айлын хоёр хүүхэд, гурван том хүн угаарын хийнд хордож, Хордлогын үндэсний төвд хүргэгджээ. Тухайн иргэдээс хоёр хүний биеийн байдал хүнд ухаангүй байна.

Энэ оны аравдугаар сарын 2-ны өдрөөс арван нэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 887 хүн угаарын хийд хордож, үүнээс есөн амиа алдсан гэдгийг Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас энэ долоо хоногт мэдээлсэн билээ.

Харин өнгөрсөн баасан гаригт ирсэн дуудлага мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэхэд

2019 оны 11.16 ны өдрийн 06:30 минутад

СХД-ийн 11-р хороонд 25 настай, эм Б, 20 настай эм Ж нар угаартаж эмнэлэгт хүргэгдэн одоо эмчлүүлж байгаа бол хамт байсан 56 настай Х, 58 настай Ц нар хөнгөн гэсэн оноштойгоор гэрлүү нь буцаажээ. Тухайн өрхийн хувьд тавантолгой түлшийг төслийн зуухандтүлсэн бөгөөд хүхээгээ хаалттай байлгаж байсан байна.

2019 оны 11.16-ны өдрийн 07:01 минутад

Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд 5-28 насны зургаан иргэн угаартлаа хэмээх дуудлага өгчээ. Эдгээр зургаан иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн хөнгөн гэдэг оноштойгоор буцаасан аж. Тус өрх гэрт амьдардаг бөгөөд төслийн зууханд сайжруулсан түлшийг хийгээд хүхээгээ хаалттай байлгасан гэдэг нь тэмдэглэгдэн үлджээ.

2019 оны 11.16 нд 07:15 минутад

Чингэлтэй дүүргийн 16-р хороонд 3-35 насны зургаан иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу албаныхан очиход байшинд амьдардаг бөгөөд ердийн зууханд шахмал түлш түлсэн байжээ. Харин хүхээгээ хаагаагүй нээлттэй байлгасан байна. Зургаан хүн хөнгөн гэсэн оноштойгоор эмнэлгийн анхан шатны тусламж аваад буцжээ.

2019 оны 11.16 нд 10:08 минутад

СХД-ийн есдүгээр хороонд 7-25 насны гурван иргэн угаартсан дуудлага өгсөн. Тэдгээр гурван иргэн хөнгөн гэдэг оноштойгоор эмнэлгийн анхан шатны тусламж аваад буцжээ. Албаныхан очиж ажиллахад тус айл нь байшинд амьдардаг бөгөөд ердийн зууханд шахмал түлш түлсэн, хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 10:15 минутад

СХД-ийн 25-р хороонд 8-41 насны таван иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн. Тэдний биеийн байдал хөнгөн гэдэг оноштойгоор эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлээд буцаажээ. Тус айл нь байшинд амьдардаг, сайжруулсан түлшийг төслийн зууханд түлсэн, хүхээг нь хаалттай байжээ.

2019 оны 11.16 нд 11:05 минутад

БГД-ийн 21-р хороонд 5-48 насны зургаан иргэн угаартлаа хэмээх дуудлага бүртгүүлжээ. Угаартсан иргэдийн биеийн байдал хөнгөн гэдэг шалтгаанаар эмнэлгийн анхан шатны үйлчилгээ аваад буцсан байна. Тус айл нь байшинд амьдардаг бөгөөд шахмал түлшийг ердийн зууханд хийсэн, хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 13:31 минутад

ЧД-ийн 13-р хороонд оршин суух 2-86 насны гурван иргэн угаартлаа хэмээх дуудлага өгчээ. Тус айл нь гэрт амьдардаг бөгөөд сайжруулсан түлшийг ердийн зууханд хийж, хүхээгээ хаасан байжээ. Эдгээр гурван хүний биеийн байдал хөнгөн учир эмнэлгийн анхан шатны үйлчилгээ аваад буцжээ.

2019 оны 11.16 нд 14:12 минутад

СХД-ийн 23-р хороонд оршин суух 30-70 насны гурван иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн. Дуудлагын дагуу албаныхан ажиллахад байшинд амьдардаг бөгөөд ердийн зууханд шахмал түлшийг түлж хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 15:08 минутад

БЗД-ийн 24-р хороонд 3-10 насны гурван хүүхэд угаартлаа хэмээх дуудлага өгсөн. Тус айл нь байшинд амьдардаг бөгөөд ердийн зууханд шахмал түлшийг түлээд хүхээгээ хаалттай байлгасан байна. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн учир эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлээд буцаажээ.

2019 оны 11.16 нд 16:18 минутад

СХД-ийн 10-р хороонд 2-11 насны гурван хүү хэд угаартлаа хэмээх дуудлага өгсөн байна. Тус айл нь байшинд амьдардаг бөгөөд сайжруулсан түлшийг ердийн зуухад түлээд хүхээгээ хаалтгүй байлгасан байна. Хүүхдүүдийн биеийн байдлыг хэвийн гэж үзээд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээдбуцаажээ.

2019 оны 11.16 нд 18:33 минутад

Чингэлтэй дүүргийн 16-р хороонд 2-39 насны зургаан иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөнбайна. Тухайн иргэдийн биеийн байдал тодорхойгүй байшинд амьдардаг бөгөөд шахмал түлшийг ердийн зууханд түлсэн, хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 19: 27 минутад

СХД-ийн 22-р хороонд 13-45 насны дөрвөн иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн. Биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэлд бичээгүй байна. Тус айл нь ердийн зууханд шахмал түлш түлсэн бөгөөд хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 21:38 минутад

СХД-ийн 31-р хороонд 1-50 насны дөрвөн иргэн угаартлаа хэмээх дуудлага ирсэн. Тэднийн биеийн байдал хэрхэн байгааг бичээгүй байна. Ердийн зууханд шахмал түлшийг түлсэн бөгөөд хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.16 нд 21:40 минутад

СБД-ийн 16-р хороонд 4-69 насны хоёр иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн байна. Байшинд амьдардаг бөгөөд ердийн зууханд сайжруулсан түлшийг түлж хүхээгээ хаагаагүйбайжээ.

2019 оны 11.16 нд 23:20 минутад

БЗД-ийн 19-р хороонд таван настай хүүхэд ганцаараа угаартлаа хэмээх дуудлага өгсөн байна. Энэ талаар ямар нэгэн мэдээллийг албаныхан тэмдэглэж үлдээгээгүй байна.

2019 оны 11.16 нд 22:07 минутад

СХД-ийн долоо дугаар хороонд 5-23 насны хоёр иргэн угаартлаа хэмээх дуудлага ирсэн байна. Тэдгийн биеийн байдлын талаар мэдээлэл байхгүй, ердийн зууханд сайжруулсан түлшийг түлсэн хүхээгээ хаагаагүй байжээ.

2019 оны 11.17 нд 00:32 минутад

СБД-ийн 13-р хороонд 1-40 насны дөрвөн иргэн угаартлаа хэмээх дуудлага өгсөн. Тэдгээр иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэлгүй, сайжруулсан түлшийг ердийн зууханд түлсэн бөгөөд хүхээгээ нээлттэй байлгажээ.

2019 оны 11.17 нд 03:54 минутад

СХД-ийн 26-р хороонд 58-88 насны хоёр иргэн угаатрлаа хэмээх дуудлага өгсөн байна. Тэдний биеийн байдлын талаар мэдээлэл бичигдээгүй бөгөөд төслийн зууханд шахмал түлшийг түлэж, хүхээгээ нээлттэй байлгажээ.