Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-д гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-д гардуулав

Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулэй болон Ерөнхий захирлын орлогч, ноён Шин Цюй нартай уулзжээ.

Уулзалтаар 2020 онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг ЮНЕСКО-гийн оролцоотой зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын ногоон наадмыг зохион байгуулах санаачилгыг Монгол Улс гаргаж байгааг дуулгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг гардуулан өгчээ.