ШУУРХАЙ: БНСУ-д 24 настай монгол эмэгтэй найз залуугаа хардалтын улмаас хутгалсан хэрэг гарчээ

ШУУРХАЙ: БНСУ-д 24 настай монгол эмэгтэй найз залуугаа хардалтын улмаас хутгалсан хэрэг гарчээ

БНСУ-ын Кёнбүг хотын Гимчон дүүргийн цагдаагийн газраас Монгол Улсын харьяат 24 настай эмэгтэй А нь найз залуу гэх 24 настай Б-тай маргалдаж улмаар хутгалсан хэрэг гарсан талаар өнөөдөр /2023.03.16/ мэдээллээ.

Тодруулбал, А нь  өөрийн найз залуу Б-г өөр эмэгтэйтэй утсаар ярьж байсныг мэдэж, улмаар маргалдаж Б-ийн зүүн мөрөнд хутгалсан тул эмнэлэгт хүргэжээ. А-г одоогоор цагдан хорьсон байгаа бөгөөд тэрбээр өмнө нь найз залуугийнхаа хүчирхийлэлд өртдөг байсан гэж мэдүүлжээ. Тус улсын цагдаагийн газраас “Мөрдөн байцаалтын ажлыг явуулж байна. Хоёр талын байр суурийг сонсоно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Fnnews