Өнөөдөр тамхинаас татгалзах олон улсын өдөр тохиож байна

Өнөөдөр тамхинаас татгалзах олон улсын өдөр тохиож байна

Тамхинаас татгалзах олон улсын өдөр жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь пүрэв гарагт болдог байна. Тамхины хор уршиг, сөрөг үр дагаварт олон нийтийн анхаарлыг хандуулах нь энэ өдрийг тэмдэглэхийн гол зорилго юм. Тамхинаас татгалзах олон улсын өдрийг анх Америкийн Хавдар судлалын нийгэмлэг 1970 онд бий болгож байжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхитай тэмцэх тухай Суурь конвенц 2005 онд хүчин төгөлдөр болжээ. Энэ конвенц нь НҮБ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй хүлээн зөвшөөрөгдсөн гэрээнүүдийн нэг болсон юм. Дэлхийн хүн амын 90 хувийг эзлэх 180 гаруй улс тус гэрээг хүлээн зөвшөөрсөн байна.




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө