БШУЯ: Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлнэ

БШУЯ: Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлнэ

Боловсрол, Шинжлэх Ухааны яамны хүсэлтээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр "Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд дунд болон урт хугацаанд сургуулийн болон өсвөр насны хүүхдийн хооллолтын зуршлыг сайжруулж, эрүүл мэндийг нь дэмжих юм.

Төслийг БНСУ-ын WITH төрийн бус байгууллага хэрэгжүүлж, хамтрагч байгууллагаар ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль ажиллах аж. Улмаар сургуулийн хоол үйлдвэрлэлийн тогтолцоо, дэд бүтэц, хүний нөөц гэсэн гурван чиглэлээр сонгогдсон 10 сургуульд хэрэгжүүлэхээр болсон байна.

Загвар сургуулиар:

  • Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургууль
  • Баянгол дүүргийн 40 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль
  • Налайх дүүргийн “ Эрдмийн оргил”
  • Багануур дүүргийн “Боловсрол” зэрэг сургуулиуд сонгогдон төсөл хэрэгжих бэлтгэл ажилд ороод байгаа талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.



Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө