Сувилагчийн буруутай үйлдлээс болж өвчтөн нас баржээ

Сувилагчийн буруутай үйлдлээс болж өвчтөн нас баржээ

Сувилагмийн буруутай үйлдлээс болж өвчтөн нас барсан хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Эмнэлэгт хэвтэж байсан 52 настай иргэн Б бүдүүн гэдэсний хагалгаанд орж улмаар шарх нь эдгэхгүй мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Энэ үед сувилагч А цагийн тариа хийхдээ андуурч, өөр тариаг судсаар тарьснаас үүдэн тухайн өвчтөн нас барсан болох нь тогтоогдсон байна.

Тухайн сувилагч нь өнгөрсөн оны долдугаар сард ажилд орсон бөгөөд орон тоо байхгүйн улмаас төрөхийн сувилагч мэргэжлээр төгссөн хүнийг мэс заслын сувилагчаар ажиллуулж байжээ.