ВИДЕО: Монгол инженерүүдийг хөгжүүлсэн ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлснээр эрчим хүчний алдагдал буурна

ВИДЕО: Монгол инженерүүдийг хөгжүүлсэн ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлснээр эрчим хүчний алдагдал буурна

Монгол Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар 10,3 тэрбум квт.цаг цахилгаан эрчим хүч боловсруулж, 9,6 тэрбум квт.цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн байна. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний  79,3 хувь буюу 8,18 тэрбум квт.цагийг дотоодын эх үүсвэрээс, 20,7 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангасан байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд  59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөг, 2021 онд 78 тэрбум байсан бол 2022 онд 168,2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллажээ. 

ВИДЕО:

Үйл ажиллагааны алдагдлаас шалтгаалж, цахилгаан станцуудын засварын ажлыг хойшлуулах, хэт их ачаалалтай үед  нөөц тоноглолгүй ажиллуулах зэргээс болж  цахилгаан станцууд ослын байдалтай ажилласаар байгаа юм байна. Тэгвэл энэхүү алдагдалд хүргэж байгаа асуудлуудыг цахим руу шилжүүлж, ухаалгаар үр ашигтай ажиллах  хянах системийг монгол инженерүүд хөгжүүлжээ.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, “Ханап хангал зээрд” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлж буй “Хэмжих хэрэгслийн удирдлага хяналтын систем”-ийг өнөөдөр танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол улс даяар 897 мянга орчим цахилгаан эрчим хүч хэрэглэгчид байдаг гэсэн тооцоо байдаг. 2020 оны байдлаар манай улсын эрчим хүчний нийт хэрэглээ 8,851.3 сая кВт.цаг байжээ. Нийт хэрэглээ жилд хоёр хувиар  өсч байгаа нь  олон мянган цахилгаан хэрэглэгчийн төлбөр тооцоо, бүртгэл лавлагааг цахимжуулах, хяналтын системээр удирдах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Энэхүү бүх төрлийн тоолуурыг удирдах боломжтой эрчим хүчний хяналтын систем нь монгол инженерүүд өөрсдөө хөгжүүлсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд үргүй олон зардлыг хэмнэж өгөхөөрөө давуу талтай юм. Цахилгаан эрчим хүч, бүртгэл мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, цахилгаан эрчим хүч дамжуулалтын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилго бүхий “Intelligent management system”-ийг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ гар утсаараа болон компьютероор хялбар аргаар бүртгүүлж, хянах, төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэх юм байна.  Энэ талаар төслийг хэрэгжүүлэгч, “Ханап хангал зээрд” компанийн гүйцэтгэх захирал Д.Амарсанаа ийнхүү ярьж байна. 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө