"Х.Нямбаатарын захирамжаар зургаадугаар сарын 1-ээс 10 жилээс дээш насжилттай автомашинд хотын дугаар олгохгүй" гэв

"Х.Нямбаатарын захирамжаар зургаадугаар сарын 1-ээс 10 жилээс дээш насжилттай автомашинд хотын дугаар олгохгүй" гэв

Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлтэй дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай хотын даргын А/1348 дугаар захирамжийн хүрээнд үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй байх шийдвэр ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна.

Тодруулбал, хотын дарга Х.Нямбаатар 2024.11.15-ны өдөр энэхүү захирамжийг гаргасан бөгөөд ирэх сарын 1-нээс импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл нь ашиглагдаж байгаа орноос экспортлогдохын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх ёстой гэсэн шалгуур хэрэгжиж эхлэх ажээ. Түүнчлэн импортлох гэж байгаа тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын бүрэн байдалд хамрагдсан дүгнэлттэй байх гэсэн шаардлага тавигдах юм байна.