"ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр" өнөөдөр тохиож байна

"ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр" өнөөдөр тохиож байна

Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.

ДОХ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 12 дугаар сарын 1-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм. Жил бүр эл өдрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг тусгасан янз бүрийн уриан дор тэмдэглэдэг.  Харин 2019 оны энэ өдрийг дэлхий дахин "Дэлхийн хамтын нийгэмлэг өөрчлөлт хийж байна" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

ХДХВ-ийн халдвар нь дархлалын тогтолцоог гэмтээсний улмаас хүний бие аливаа өвчнийг эсэргүүцэн тэмцэх чадваргүй болдог. Улмаар амь насанд аюул учруулахуйц халдвар, хорт хавдраар өвчилж, мэдрэлийн тогтолцооны гүнзгий хямралд орохыг Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчин гэнэ. Нэгэнт ХДХВ-ийн халдвар авсан хүн насан туршдаа халдвар тээгч болж бусдад халдвар тараах боломжтой байдаг.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө