БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх "Гэрэлтметодист сүм"-д "гадаадын шашны байгууллагын газар" гэсэн зориулалтаар газар олгожээ

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх "Гэрэлтметодист сүм"-д "гадаадын шашны байгууллагын газар" гэсэн зориулалтаар газар олгожээ

Монгол Улсын Засгийн газраас 2022-2023 оны "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж, энэ хүрээнд "5Ш" ажиллагааг явуулж байгаа билээ. Үүний нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд 2000-2020 оны хугацаанд эзэмших, өмчлөх, ашиглах зориулалтаар олгосон 36,985 газрын мэдээллийг ил болгосон.

Тус мэдээллээс үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нь 2021 онд тус дүүргийн 19 дүгээр хороонд "Гэрэлтметодист сүм" гэх байгууллагад 204 м2 газрыг "гадаадын шашны байгууллагын газар" гэсэн зориулалтаар олгожээ.  Мөн "Гэрэлтметодист сүм"-д 2020 оны аравдугаар сарын 26-ны Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 2,499 м2 талбай бүх газрыг олгож байсан байна. 

Тухайн сүм нь "Библийн сургаалийг номлох, амьжиргааны төвшин доогуур өрхөд боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх" чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага бөгөөд тус байгууллагыг Намгарын Үржинханд гэх хүн удирддаг аж.