БАРИМТ: Тушаал гаргаж өөртөө урамшуулал олгосон "Эрдэнэт медикал эмнэлэг"-ийн Ц.Бат-Энхийг яаралтай солихыг АТГ-аас Г.Ёндонд зөвлөжээ

БАРИМТ: Тушаал гаргаж өөртөө урамшуулал олгосон "Эрдэнэт медикал эмнэлэг"-ийн Ц.Бат-Энхийг яаралтай солихыг АТГ-аас Г.Ёндонд зөвлөжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн Б/554 тоот тушаалаар "Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Бат-Энхийг томилсон.

Тэгвэл АТГ-аас "Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадвар, ажлын, туршлага хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд зөвлөжээ.

Учир "Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Бат-Энхийг томилсон нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1, 16.3.2, 16.3.2, 16.3.3, 16.3.7 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн А/252 дугаар тушаалаар батлагдсан "Эрдэнэт медикал" эмнэлгийн дүрмийн 3.4.3 дугаар зүйлд нийцэхгүй байгаа аж. Тиймээс цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, гүйцэтгэх захирлын томилгоог хуульд нийцүүлэх шаардлагатай аж. 

Мөн "Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Бат-Энх нь 2023 оны хоёрдугаар 15-ны өдрийн A/32 дугаар тушаалаар өөртөө 1 сая 540 мянган төгрөгийг урамшуулал болгон олгосон нь АТГ-ын шалгалтаар тогтоогджээ.

Тиймээс Ц.Бат-Энхэд хариуцлага тооцохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд анхааруулсан байна.

-"ЭРДЭНЭТ МЕДИКАЛ ЭМНЭЛЭГ" ХХК НЬ "ОДДӨЛ" ХХК-Д ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖ, ХЯМД ҮНЭЭР ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ТӨРД ХОХИРОЛ УЧРУУЛСАН НЬ ТОГТООГДЖЭЭ-

"Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК нь түрээслэгчийг сонгохдоо нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй, үнийг тогтоохдоо төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогоох тухай тогтоолыг хэрэгжүүлэхгүй бага үнээр түрээсэлж бусдад давуу байдал олгосон нь мөн тогтоогджээ. 

Тодотговол, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дэргэдэх "Эрдэнэт медикал" эмнэлэг нь ЭМЭ/2022/01 дугаартай Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг "Оддөл" ХХК-тай байгуулахдаа журам зөрчиж "Эрдэнэт үйлдвэр"-тэй гэрээтэй ажилладаг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Сэлэнгэ" амралт аялал жуулчлалын цогцолбор, "Оддөл" ХХК, "Таятан хас фүүдс" ХХК, "Цахир яруу" ХХК-д үнийн санал авах албан бичиг илгээж, үнийн санал авч харьцуулалтын аргаар сонгон шалгаруулж өрсөлдөөнийг хязгаарлаж давуу байдал олгосон байжээ.

Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 49 тогтоолоор Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолоор заасан худалдаа, үйлчилгээний талбайг аймгийн төвд 7,000 төгрөгөөр түрээслэх, цайны газрын түрээсийг 6,000 байхаар тусгасан байхад "Оддөл" ХХК-тай байгуулсан ЭМ3/2022/01 дугаартай Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 1.1-д зааснаар 50м2 талбайг кофе шопын зориулалтай түрээслэхдээ тус гэрээний 3.1 Энэхүү гэрээний 1.2-т заасан түрээсэлсэн эд хөрөнгийн түрээсийн (НӨАT багтаагүй) бөгөөд 1 м.кв талбайн 1 (нэгж хөрөнгийн) төлбөр нь 6,000 / зургаан мянга/ төгрөг (нэг) сарын түрээсийн төлбөр нь 1 сая 122 мянган төгрөг байна гэж нийтэд нь нэг үнэ баримталж үйлчилгээний талбайг 6,000 төгрөгөөр түрээсэлсэн нь төрд хохирол учруулсан гэж үзэхээр байгаа аж. 

Ямартай ч "Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Бат-Энхийг яаралтай сольж, мэргэжлийн хүнийг сонгон шалгаруулж томилохыг АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд зөвлөсөн байна. 




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө