Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн учир 2022 оны хөрөнгө орлогоо мэдүүлээгүй аж

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн учир 2022 оны хөрөнгө орлогоо мэдүүлээгүй аж

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат "Нүүрсний хэрэг"-т холбогдон, яллагдагчаар татагдаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, улмаар УИХ түүний хүсэлтийг хүлээн авч энэ оны гуравдугаар сард гишүүнээс нь чөлөөлсөн. 

Тэгвэл Ж.Мөнхбат нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн учир 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй талаар эх сурвалж мэдээллээ. Түүнд холбогдох "Нүүрсний" гэх хэргийг өдгөө АТГ-аас мөрдөн шалгаж байгаа юм. 

Ташрамд өгүүлэхэд, Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.14.3  дахь хэсэгт заасны дагуу нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь тус газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдаж, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангах хуулийн зохицуулалттай. Тэгвэл 2022 оны ХОМ-ийн мэдээлэл ирэх сард ил болох аж. 




Өнөөдөр бар өдөр

9 минутын өмнө