Д.Амарбаясгалан:  Долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгийн үнэ 50-70 хувь хямдарч, 75 хүний суудалтай онгоцоор үйлчилнэ /ВИДЕО/

Д.Амарбаясгалан: Долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгийн үнэ 50-70 хувь хямдарч, 75 хүний суудалтай онгоцоор үйлчилнэ /ВИДЕО/

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.24/ ээлжит хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна.

Тэрбээр "Эмээлтийн аж үйлдвэрийн паркийг байгуулах Засгийн газрын шийдвэр албан ёсоор гарлаа. Мөн агаарын тээврийн үнэ тарифыг иргэдийнхээ худалдан авах чадварт тааруулах боломж нөхцөл хангах шаардлагатай байна гэх асуудал гарсан. Иймд Засгийн газрын хуралдаанаар Зам тээвэр хөгжлийн яамнаас уг асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэлээ. Ингэхдээ 2023 оны 7-р сарын 1-нээс агаарын тээврээр зорчдог есөн аймагт билетийн үнэ 50-70 хувь хямдарч байна. Жишээ нь, Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа нэг сая 650 мянган төгрөгөөр нисдэг байсан бол бидний оруулж буй саналаар хоёр талдаа 800 мянган төгрөгөөр нисэхээр болж байна.

Мөн Ховд, Увс зэрэг аймагт нэг сая 600 мянган төгрөгөөр нисдэг байсныг хоёр талдаа 600-650 мянган төгрөгөөр зорчдог болох боломжийг нэвтрүүлж байна. Уг асуудлыг шийдэхдээ хувийн компаниудын ажиллах нөхцөлийг төрөөс хангаж ирсэн ч тус байгууллагууд иргэдийн худалдан авах чадварт үнэ тарифаа тусгаагүйн улмаас ийм асуудал үүссэн. Тиймээс МИАТ компанийг орон нутгийн нислэг үйлдэх боломжийг нь Засгийн газраас хангаж ажиллаж эхэлж байна. Тус компани ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 75 хүний суудалтай захиалсан онгоцнуудаар үйлчилгээ үзүүлнэ. Харин тэр болтол гаднаас нойтон түрээсээр онгоц авч ажиллана" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө