ЗГ: Иргэд төрд тодорхой асуудлаар хандахад таваас, зургаан дамжлага дамждаг байсныг засаж хоёр болгоно /ВИДЕО/

ЗГ: Иргэд төрд тодорхой асуудлаар хандахад таваас, зургаан дамжлага дамждаг байсныг засаж хоёр болгоно /ВИДЕО/

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.24/ ээлжит хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ШӨХТГ-ын даргаар Н.Мандуулыг томилсон. Бизнесийн салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох, хууль эрхзүйн орчинд нь тодорхой өөрчлөлт оруулах үүргийг түүнд өгсөн. Өнөөдрийн ЗГ-ын хуралдааны шийдвэрээр 2023 оны зургаадугаар сарын 1-ээс есдүгээр сарын 1-ны өдрийг хүртэл нэг яам, хоёр агентлаг, нэг сумыг сонгон авч загвар болгон ажиллаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл иргэн төрд тодорхой асуудлаар хандахад иргэний асуудал 5,6 шат дамжлага давдаг. Энэ нь маш том хүнд суртал байгаагийн илрэл юм. Тиймээс Засгийн газраас иргэний хандсан асуудал ихдээ хоёр шат дамжлагаас илүү байж болохгүй гэх зарчим барьж ажиллаж байна” гэв.

ҮЗЭХ: 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө