Хотын даргын орлогч З.Төмөртөөмөө Улаанбаатар марафонд "азийн дугаар"-тай оролцож иргэдийн шүүмжлэлд өртөв

Хотын даргын орлогч З.Төмөртөөмөө Улаанбаатар марафонд "азийн дугаар"-тай оролцож иргэдийн шүүмжлэлд өртөв

Өчигдөр /2023.06.03/ нийслэлд автомашингүй өдөр тохиож “Улаанбаатар марафон” болж өндөрлөсөн. Тус марафонд нийслэлийн засаг даргын Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга З.Төмөртөөмөө оролцохдоо 07777 гэсэн азын гэж хэлдэг ижил тоотой дугаар зүүж оролцсон нь олон иргэдийн дургүйцэлтэй тулгараад байна.

Учир нь иргэд түүнийг иргэд, “марафон тараадаг номерыг хүртэл азын гэдгээр нь дээгүүрээ хуваагаад авчхаж. Төрд ажиллаж байгаа энэ дарга нарын хандлагыг хэрхэн өөрчлөх вэ” зэргээр санал бодлоо илэрхийлж байгаа юм. Мөн зарим иргэд хөдөөний иргэд хотын дарга болохоор ийм үйлдэл гардаг талаар ч байр сууриа илэрхийлж байгаа юм. Учир нь хотын даргын орлогч З.Төмөртөөмөө нь Баянхонгор аймагт төрж өссөн нэгэн гэдэг. Улмаар тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатарын улс төрийн баг бөгөөд түүнийг хотын даргын орлогч болоход парламентын даргын нөлөө ч байсан гэдэг.