М.Оюунчимэг: Нийгмийн даатгалын багц хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

М.Оюунчимэг: Нийгмийн даатгалын багц хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

МАН-ын намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөл, асуудлуудын талаар ярилцлаа. Энд хэд хэдэн чухал хуулийн төсөл байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зургаадугаар сарын 23-наас өмнө батлах ёстой. Тиймээс сонгуулийн тухай хуулиа хэлэлцэж эхэлнэ. Мөн Улс төрийн намын тухай хуулийг зайлшгүй хэлэлцэнэ. Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцэхээр мөн тохирлоо.

Нийгмийн даатгалын багц хуулийг бас хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлэг санал нэгдлээ. Төсвийн тодотголыг Засгийн газраас энэ лхагва гарагт өргөн барина. Тиймээс энэ хуулийн энэ долоо хоногт хэлэлцэж эхэлнэ. Энэ таван хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүд, байнгын хороод хариуцлагатай хандана гэдэг дээр бүлэг санал нэгдлээ. Эдгээр болон хэд хэдэн хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр тохирлоо" гэлээ.