Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг баталгаажууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг баталгаажууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аас баталсан Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцуулав.

Уулзалтад Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд,  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцав.