З.Энхболдын хүмүүс С.Эрдэнийн "Шонхор" фракцаас салж шонхроос том шувууг бэлгэдэж “Хангарьд” гэх фракц байгуулжээ

З.Энхболдын хүмүүс С.Эрдэнийн "Шонхор" фракцаас салж шонхроос том шувууг бэлгэдэж “Хангарьд” гэх фракц байгуулжээ

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмж, сонгуулийг холимог системээр явуулдаг болох Үндсэн хуулийн өөрчлөлт нэгэнт батлагдсан тул Л.Гантөмөр даргатай АН-ынхан дотоод томилгоондоо оржээ.

Тодруулбал, удахгүй Үндэсний бодлогын хорооныхоо нийтийн гишүүдийн гуравны нэгд нь ротаци явуулах бөгөөд үүний дараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо болон намын дэд дарга, нарийн бичгийн дарга нараа томилох аж.

Харин тус намын 1970 оны залуус "Од", 1980 оны залуус "Морьтон", Увсын гишүүд нь нийлж "Анчин" зэрэг фракцуудыг байгуулаад байгаа аж.

Харин З.Энхболд, С.Эрдэнэ нарын анх байгуулсан “Шонхор” фракцаас З.Энхболдын хүмүүс салж шонхор шувуунаас том шувууг бэлгэдэж “Хангарьд” нэртэй фракцыг байгуулжээ. Хангарьд фракцад Өвөрхангай аймгийн АН-ын дарга, АН-ын генсек асан И.Мөнхжаргал тэргүүтэй гишүүд нь багтаж байгаа бөгөөд тэрээр АН-ын Дэд дарга эсвэл Нарийн бичгийн даргаар томилогдох тохироог хийгээд байгаа гэх мэдээлэл байна.