Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний тоног, төхөөрөмжийг үйлдвэрлэж, импортлоход 90 хүртэлх хувийн татварын хөнгөлөлт үзүүлнэ /ВИДЕО/

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний тоног, төхөөрөмжийг үйлдвэрлэж, импортлоход 90 хүртэлх хувийн татварын хөнгөлөлт үзүүлнэ /ВИДЕО/

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тэгвэл Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

-Цахилгаан эрчим хүчний таван мегаваттаас дээш хүчин чадалтай эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын хүрээнд импортоор оруулах тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлнө.

-Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг дөрвөн жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх зохицуулалтыг тусгажээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд:

-Эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, импортыг орлох эрчим хүчний үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна. Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөхөөр төсөлд тусгажээ.

Уг асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн " Өвлийн оргил ачааллын үеэр ХЭРЭГЛЭЭ 1465 мв хүрлээ. Суурилагдсан хүчин чадал, нүүрсний эх үүсвэр нь 1264 мв. Салхины эрчим хүч болон ОХУ-аас импортлоод энэ өвлийг давлаа. 2035 он гэхэд өнөөдрийн хэрэглээ 2600 орчимд хүрнэ. Тэгэхээр ТЭЦ III цахилгаан станцын өргөтгөл, Багануур, Бөөрөлжүүт, Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсон тохиолдолд хэрэглээнээс давсан 200-300 мваттын нөөцтэй болно. Бөөрөлжүүтийн цахилгаан станц өөрийн ордтой. Энэ станцыг Багануур дэд станц, Сэргэлэн дэд станцтай холбож байгаа. Шугам тавьж байна. Европын сэргээн босголтын банктай хамтраад Сайншанд Цагаансуваргын  хооронд 220 кваттын хос шугам барих гэж байна. Энэ тохиолдолд Оюутолгойн цахилгааны хэрэглээг дотооддоос хангана. Эрчим хүчний хэрэглээ жилд 7-8 хувиар өсч байна" гэлээ. 

ҮЗЭХ: