СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс ихэнх нутгаар ХАЛАЛТ эхэлж байгаа бөгөөд 7-8 хоног үргэлжлэх төлөвтэй байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс ихэнх нутгаар ХАЛАЛТ эхэлж байгаа бөгөөд 7-8 хоног үргэлжлэх төлөвтэй байна

Өнөөдрөөс манай орны ихэнх нутгаар их халалт эхэлж байна. Халалт 4-7 хоногийн турш үргэлжилнэ гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, Увсын хотгор, Монгол элсний орчим, Их нууруудын хотгор, Алтайн нурууны орчмоос халалт эхэлж, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговьд үргэлжлэх бөгөөд энэ сарын 15-ны өдөр хүртэл тус нутгуудад +36, +38 хэм хүртэл халах аж. 

Тиймээс энэ бүс нутагт амьдарч буй ард иргэд та бүхнийг наранд "цохиулах"-аас сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулав. Харин төвийн болон зүүн бүсийн нутгаар энэ сарын 13-15-ны өдөр халалт болох бөгөөд бага насны хүүхэд болон хөгшдийг наранд халахаас сэргийлж өдрийн халуун цагт гадагш гарахгүй байх, ус сайн уухыг анхааруулъя. Дэлгэрэнгүй мэдээллийг tsag-agaar.gov.mn хаягаас уншина уу. 




Өнөөдөр бич өдөр

40 минутын өмнө