ЗГ-ын хурлаар П.Сайнзоригийн ажлын тайлантай танилцаж, "Тавантолгой ХК"-д бүрэн эрхт төлөөлөгчөөр үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийднэ

ЗГ-ын хурлаар П.Сайнзоригийн ажлын тайлантай танилцаж, "Тавантолгой ХК"-д бүрэн эрхт төлөөлөгчөөр үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийднэ

Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн ээлжит /2022.12.07/ хуралдаанаар орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн 51 хувьд ШАЛГАЛТ хийх шийдвэрийг гаргасан. 

Уг ажлын хүрээнд "Тавантолгой" ХК-ийн 51 хувьд бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэрийг Засгийн газраас гаргаж Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Тэрбээр тус компанид хэрэгжсэн есөн төсөлтэй холбоотой гэрээг ил болгож АТГ-т шилжүүлэх үүрэг хүлээж ажилласан юм. 

Тэгвэл түүний бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах зургаан сарын хугацаа нөгөөдөр /2023.06.09/ дуусч  байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүний "Тавантолгой" ХК-д ажилласан ажлын тайланг дүгнэж, бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр бүрэн эрхт төлөөлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахгүй гэх хүсэлтээ Засгийн газарт илэрхийлжээ. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар түүнийг үргэлжлүүлэн ажиллуулахгүй гэх шийдвэрийг гаргаж магадгүй байна.