Ерөнхийлөгчийн институтийг 2025 оноос Хархорин хот руу нүүлгэнэ гэх асуудал яригдаж байна

Ерөнхийлөгчийн институтийг 2025 оноос Хархорин хот руу нүүлгэнэ гэх асуудал яригдаж байна

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу ирэх 2024 оны сонгуулийн үр дүнгээр 126 гишүүнтэй болно. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдвэл Төрийн ордонд багтах уу гэх асуудал тулгарч буй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар ярихдаа "Нэг өрөөнд хоёулаа сууж болно" гэсэн юм. Иймд 2024 оны сонгуулийн дараа Төрийн ордонд УИХ-ын гишүүдийн өрөө, тасалгаанд ямар зохион байгуулалт хийх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. 

Гэхдээ гишүүдийн тоо нэмэгдсэн эсэхээс хамаараад өмнө нь "УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын институтийг тус, тусад нь байрлуулах шаардлагатай. Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч Төрийн ордонд төрийн гурван өндөрлөг нь хамт ажиллаж болохгүй" зэрэг мэдээлэл гарч байсан. 

Тэгвэл 2025 оноос эхлэн Ерөнхийлөгчийн институтийг Өвөрхангай аймагт байрлах Хархорин хот руу нүүлгэнэ гэх мэдээлэл яригдаж байгаа аж.

Учир нь шинэ нийслэлийг Хорхорин хотод байгуулахаар ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн. Яваандаа төрийн бүхий яам, тамгын газраас эхлээд бусад байгууллага, аж, ахуй нэгжийг тус хот руу нүүлгэнэ гэх төлөвлөгөө бий.

Тиймээс энэ ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уриалж, тамгын газар нь Хархорин хот руу нүүлгэж магадгүй аж. Барилгын ажил, төсвийн тухайд 2024 оны төсвийн төсөлд суугдаж, 2025 оны дараагаас Ерөнхийлөгчийн тамгын газрыг нүүлгэнэ гэх мэдээлэл байна. Ташрамд дурдахад, Ерөнхийлөгчийн тамгын газар нь Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт байрлан, үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусах юм.