Д.Амарбаясгалан: ЗГ-аас хэрэгцээт, тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг жил бүр зарлаж, Боловсролын зээлийн сангийн зээл олголтыг автоматжуулсан системд шилжүүлнэ

Д.Амарбаясгалан: ЗГ-аас хэрэгцээт, тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг жил бүр зарлаж, Боловсролын зээлийн сангийн зээл олголтыг автоматжуулсан системд шилжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж байна. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 46 асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Боловсролын зээлийн сан тэргүүтэй Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгохын тулд цаашид зээл олгох загварчлалыг гаргасан. Ингэхийн тулд дэлхийн шилдэг их, дээд сургуульд сургахын тулд Боловсролын зээлийн сангаас зээл олгох ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, энэ сан цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах ёстой. Тэгэхээр Засгийн газраас жил бүр хэрэгцээт, тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг зарлана. Тэр мэргэжлээр топ сургуульд тэнцсэн хүүхдэд зээл олгоно. Зээл олгох процесс нь олон нийтэд ил тод байна. Өнөөдөр бол иргэн зээл авахын тулд нийт 11 шат дамжлагыг дамжиж байгаа. Энэ бүрт хүний оролцоотой байсан. Засгийн газраас үүнийг бүрэн автоматжуулсан системд шилжүүлнэ. Зээл авах хүн энэ системд хандана. Хүний оролцоог хална. Цаашид 24 сангийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгож хүний үйлдлээс холдуулна" гэлээ. 

ҮЗЭХ: