Төрийн өмчит 20 АЗЗА-г нэгтгэж 38 тэрбумын үнэлгээтэй нэг том компани болгожээ

Төрийн өмчит 20 АЗЗА-г нэгтгэж 38 тэрбумын үнэлгээтэй нэг том компани болгожээ

Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ ээлжит хуралдаанаар Авто зам арчлалтын /АЗЗА/ 20 компанийг нэгтгэх шийдвэрийг гаргажээ. Тус компаниуд нь тус бүрдээ 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Өнгөрсөн жил тус компаниудыг хувьчлах шийдвэрийг Засгийн газраас гаргаж Хөрөнгийн бирж дээр IPO гаргасан ч аж, ахуй нэгж, иргэд хувьцааг нь худалдаж аваагүй байна. 

Тиймээс АЗЗА-г нэгтгэж, нэг л компани болгожээ. Ингэснээр  38 тэрбумын үнэлгээтэй нэг л компани болж байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. АЗЗА-г нэгтгэснээр хувийн хэвшил, бизнес эрхлэгчид тус компани хөрөнгө оруулах боломж нээгдэж буйгаас гадна ашигтай ажиллах боломж нээгдэж буй аж. 

ҮЗЭХ: