"Тавантолгой" ХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-д БЭТ-ээр томилсон П.Сайнзориг, Н.Мягмар нарын бүрэн эрхийн хугацааг сунгах шаардлагагүй гэж үзжээ

"Тавантолгой" ХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-д БЭТ-ээр томилсон П.Сайнзориг, Н.Мягмар нарын бүрэн эрхийн хугацааг сунгах шаардлагагүй гэж үзжээ

Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 07, 12-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар орон нутгийн өмчит Тавантолгой ХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-д  онцгой дэглэм тогтоож зургаан сарын хугацаатай бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. 

Тодруулбал, Тавантолгой ХК-д Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Тавантолгой төмөр зам ХХК-д Засгийн газрын ХЭГ-ын хууль зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон билээ.Тэгвэл дээрх хоёр бүрэн эрхт төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа энэ долоо хоногт дуусч байна. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ ээлжит хуралдаанаар тэдний бүрэн эрхийг сунгах эсэхийг хэлэлцээд шаардлагагүй гэх шийдвэрийг гаргажээ. 

Өөрөөр хэлбэл, зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай нь танилцаад үр дүнтэй ажилласан гэж үзсэн учир бүрэн эрхийн хугацааг сунгах шаардлагагүй гэж үзжээ.