Х.Нямбаатар: Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж байж болзошгүй үйлдлийг шалгаж байна. Н.Удаанжаргалын тухайд Малайзад байгаа нь тогтоогдсон

Х.Нямбаатар: Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж байж болзошгүй үйлдлийг шалгаж байна. Н.Удаанжаргалын тухайд Малайзад байгаа нь тогтоогдсон

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр энэ үеэр "Авлига албан тушаалын гэмт хэрэг болон бусад төрлийн хэрэгт нэр холбогдон шалгагдаж байх явцдаа оргон зайлсан 92 хүний асуудлыг бид анх танилцуулж байсан. Энэ тоо сүүлд өсч 127 болсон. Тиймээс тус 127 хүнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар интерполын улаан буланд зар мэдээгээр 22, хөх буланд зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжлуулж байна. 

Зургаадугаар сарын 05-ны өдрийн байдлаар улаан буланд зар мэдээгээр зарлагдсан 3, хөх буланд зарлагдсан 42 хүнийг олж тогтоосон. Үүнээс мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагаас олж тогтоон авчирсан таван хүн байна. Сайн дураараа 12 хүн ирчхээд байна. Нэмж, 10 орчим хүнийг авчрахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Сайн дураараа ирсэн болон авчирсан хүмүүсээс дөрвөн этгээдэд холбогдох дөрвөн хэргийг нь шүүхэд шилжүүлээд байна. Интерполын улаан буланд эрэн сурвалжлагдаж байгаа 47 этгээдээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байна. БНКазУлсад 3, Туркт дөрөв, БНСУ-д зургаа, АНУ-д нэг, Австралид нэг, Франц улсад нэг, Испанид нэг, Беларусьт нэг, БНХАУ-ын Хонг Конгт хоёр, Японд нэг, Швецарьт нэг, Шведэд нэг, Малайзад нэг, Киргизид нэг хүн  байна. Уг 25 этгээдийн гадаад паспортыг хүчингүй болгоод холбогдох газрууд руу явуулсан. Эндээс нийт 12 иргэний оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон. 13 эдгээдийг эрх зүйн талаар хамтран ажиллах улсуудын хууль сахиулах байгууллагад хүргүүлж байна. Цаашид оршин суугаа улс нь тогтоогдоогүй байгаа 22 этгээдийг эрэн сурвалжилж байна. Хамгийн эхэнд бид 12 хүнийг авчрах гэж байна. Бичиг баримтын бүрдэл эхнээсээ хангагдсан. Үлдсэн хүмүүсийн байршлыг тогтооход цаг хугацаа орно. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг агсныг авчрахаар ажиллаж байна. Гэхдээ бид АНУ-д мөрдөн шалгах чиглэлээр ажиллагаа явуулах боломжгүй. Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй үйлдлийг шалгаж байна. Н.Удаанжаргалын тухайд Малайзад байгаа нь тогтоогдсон. Тус улсын хууль сахиулах байгууллагад хандаад явж байна. Сайн дураараа ирээд шалгуулах хэрэгтэй" гэлээ. 

ҮЗЭХ: