БАЙНГЫН ХОРОО: Жагсаалтаар нэр дэвшиж буй хүмүүсийн сурталчилгааг нам, эвсэл нь хийнэ

БАЙНГЫН ХОРОО: Жагсаалтаар нэр дэвшиж буй хүмүүсийн сурталчилгааг нам, эвсэл нь хийнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг " Жагсаалтад нэр дэвшигчдийг бүгдийг нь бичих ямар ч боломжгүй. Тиймээс зөвхөн нам дугуйлна гэж байна. Энэ үнэн үү. Намын нэрийн цаана ямар хүн байгааг яаж мэдэх юм. Үүнийг яаж зохицуулах юм "гэлээ. 

Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн түүний асуултад хариулахдаа " Нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшиж буй хүмүүсийн сонгуулийн сурталчилгааг нам, эвсэл нь зохион байгуулж, хийнэ. Өмнө нь сурталчилгааг хийхийг хориглодог байсан. Үүнийг болиулж нэгдсэн сурталчилгаа хийхийг нээж өгсөн. Тэр бүү хэл хэвлэх материал гурван хуудаснаас хэтрүүлэхгүйгээр зааж өгсөн. Цахим сурталчилгааг мөн зохицуулж өгч байгаа юм. Цахим сурталчилгааг хийнэ. Гэхдээ үүний зардлын хэмжээ нь нийт зардлын хэмжээний 15 хувиас хэтрэхгүй. Зурагт сурталчилгаа, цахим сурталчилгаа, зурагт хуудас нь ямар байх вэ зэргийг бүгдийг нь зохицуулна" гэлээ. 

ҮЗЭХ: