Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн " 63.1-д сонгогч санал хураахаас тав хоногийн өмнө санал өгч болно заалт бий. Энэ заалтыг 2008 оны сонгуулиас өмнө хэрэглэж байсан. 2008 оноос хойш больсон. Ажлын хэсэг энэ заалтыг хасах больсон. Нэгдүгээрт, сонгуулийн будлиан үүсэхээс зайлсхийх ёстой. 2008 оны сонгууль их будлиантай болсон. Үүнд урьдчилсан санал хураалт нөлөөлсөн. Тэртээ тэргүй сүүлийн гурван сонгуульд ашиглаагүй. Хүмүүс хугацаандаа сонгуулиа өгөөд дадчихсан" гэлээ.
ҮЗЭХ: