Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар сонгосныг батламжилжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар сонгосныг батламжилжээ

Засгийн газрын тавдугаар сарын 18-ны /2023.05.17/-ны өдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Түүнийг Завхан аймгийн засаг даргаар ажиллуулахаар МАН-аас шийдвэрлэсэн тул тус шийдвэрийг Засгийн газраас гаргасан байдаг. Учир нь Засгийн газрын тус шийдвэрийн дараа Завхан аймгийн МАН-ын хороо хуралдаж Г.Өнөрбаярыг тус намын хорооны даргаараа сонгосон байдаг. Мөн энэ сарын 02-ны өдөр /2023.06.02/ Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, 50 гаруй хувийн саналаар Г.Өнөрбаярыг тус аймгийн засаг даргаар сонгож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилсан. 

Тэгвэл өчигдөр /2023.06.07/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар сонгосныг батламжилжээ.