Д.Ганбат: Иргэдээ хамгаалж чадахгүй бол эрүүл, саруул иргэддээ буу эзэмших эрхийг нь олгох хэрэгтэй /ВИДЕО/

Д.Ганбат: Иргэдээ хамгаалж чадахгүй бол эрүүл, саруул иргэддээ буу эзэмших эрхийг нь олгох хэрэгтэй /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.08/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 02, 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар дурдлаа. 

Тэрбээр Үндсэн хуулийн цэц иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд ажиллах ёстой гэсэн юм. Тодруулбал тэрбээр, " Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж Сүхбаатарын талбайд эрхээ эдэлж байгаа хүмүүсийг цагдан хорьж байна. Тэдний амыг дандаа "барьж" байгаа. Нөгөө хүмүүс нь арга ядаад Элчин сайдын яамдын гадна очиж байна. Шоронгоос гарсан этгээд найман настай хүүхдийг хүчиндээд амь насанд нь халдаад жорлон руу аваачаад шидчихэж байна шүү дээ. Хамгаалах хүнгүй байна. Үндсэн хуулийн цэц дохио зангаагаар л ажилладаг. Ард түмнээ хамгаалж чадахгүй бол эрүүл, саруул иргэддээ буу эзэмших эрхийг нь өгөх хэрэгтэй шүү дээ" гэлээ. 

ҮЗЭХ: