Азийн хөгжлийн банкнаас 655 сая ам доллар зээлж "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх зэрэгт хэрэглэнэ

Азийн хөгжлийн банкнаас 655 сая ам доллар зээлж "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх зэрэгт хэрэглэнэ

Засгийн газраас ирэх жилүүдэд Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд 655 сая ам.долларын зээлийг авахаар болсон. Энэхүү санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг батлах асуудлыг өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Азийн хөгжлийн банкнаас авах 655 сая ам.долларыг дараах төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхээр тооцжээ.

Үүнд:

  • Төсвийн дэмжлэг, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд 200 орчим сая ам.доллар,
  • Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд 400 орчим сая ам.долларыг,
  • Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжих хоёрдугаар үе шат, эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанарыг сайжруулах төсөлд 50 орчим сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ.

Маргааш буюу баасан гаригийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах санал хуралтыг хийхээр боллоо. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр хэд, хэдэн гишүүд Азийн хөгжлийн банкнаас өмнө нь авсан төсөл хөтөлбөрүүд үр дүнгүй байсан талаар дурдаж байлаа. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө