ВИДЕО: 48 хүний нэрийг саналын хуудаст бичвэл 3-6 метр урт цаас болно. Тиймээс хүн биш нам сонгоно

ВИДЕО: 48 хүний нэрийг саналын хуудаст бичвэл 3-6 метр урт цаас болно. Тиймээс хүн биш нам сонгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр жагсаалтаар сонгох 48 гишүүний нэрийг саналын хуудаст бичих үү, бичвэл яаж жагсаах вэ гэдгийг гишүүд ажлын хэсгээс асуулаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Нийгмийн бүлгийн төлөөлөл гэдгээ юу гэж ойлгож байгаа юм бэ. Энэ УИХ-д нийгмийн бүлгийн төлөөлөл ажиллаж байгаа. Одонтой ээжүүд, жолооч, малчдын төлөөлөл УИХ-д сууна гээд байвал яах уу. Үүнийг яаж ойлгох юм бэ. Бүх төлөөллийг УИХ-д оруулна гэвэл 126 гишүүн ч багадах байлгүй дээ. Шаардлага хангаагүй нам, эвслийн авсан нийт саналын хувийг шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хувь хэмжээгээ хувааж өгнө гэсэн байна. Өөр намд өгсөн саналыг өөр бусад намд хуваарилж өгөх нь хэр зохимжтой юм бэ. Цаашлаад нам болон нэг хүн дугуйлуулж сонгосны дараа 48 хүнийг жагсаалтаар жагсаах юм байна. Яагаад заавал нэг хүнийг дугуйлах ёстой юм. 48 гишүүн хүртэл дугуйлж болох юм биш үү. Нам бүрээс нэг хүнийг дугуйлах юм уу. Дэмжиж байгаа намынхаа нэг хүнийг дугуйлах юм уу" гэлээ. 

Түүний асуултад ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариулахдаа " Босгоос дээш санал авсан намууд нь суудлаа хуваарилж авдаг. Босгод хүрч чадаагүй намуудын саналыг их үлдэгдлийн зарчмаар хувааж авдаг зарчим олон улсад бий. Энэ зарчим ганцхан манай улсад байгаа юм биш. Саналын хуудас хоёр хэсэгтэй байна. Нэг хэсэгт нь тойрогт нэр дэвшигчдийг жагсаасан байна. Нөгөө хэсэгт улс төрийн намуудын жагсаалт байна. Улс төрийн намд санал өгнө. Улс төрийн намаас нэр дэвшигчдэд санал өгөхгүй. Бүх хүний нэрийг жагсааж бичих технологи байхгүй. Нэг 48 хүн нэр дэвшүүлбэл 3-6 метр саналын хуудас болно. Тиймээс боломжгүй гэдэг судалгааг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан. Тиймээс намд өгнө. Нам жагсаалтын 48 хүнээ сурталчилна" гэлээ. 

ҮЗЭХ: