ЧУУЛГАН: 2024 оны УИХ-ын Сонгуулийн зардлыг 45 хувиар бууруулна

ЧУУЛГАН: 2024 оны УИХ-ын Сонгуулийн зардлыг 45 хувиар бууруулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Хуулийн төслийг хараад гонсойлоо. Сурталчилгааны самбараа цөөлж байгаа юм байна. Ухуулагийн цалинг багасгах юм байна. Өөр олигтой өөрчлөлт байна уу. Сонгууль эрхэлсэн байгууллагынхаа тоог нэмээд 500 болгож байгаа нь зардал нэмэгдэж байгаагийн хэлбэр юм биш үү. Нэг нам ганцаараа ялдаг байдлыг халж олон намын тогтолцоотой больё гэж Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж байгаа биз дээ. Гэтэл жижиг намууд, бие даагчид энэ хуулиар яаж өрсөлдөх юм. Би энэ санал асуулгад оролцохгүй" гэв. 

Түүний асуултад ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариулахдаа " Сонгуулийн хууль гэдэг нь сонгууль зохион байгуулах журам. Түүнээс нийгмийн бүхий л харилцааг Сонгуулийн хуулиар зохицуулдаг юм биш. Нам болон сонгууль эрхэлсэн хүмүүсийн тоог нэмэгдүүлсэн. Учир жагсаалтаар сонгох 48 хүнийг нам зохион байгуулна. Намын сонгууль эрхэлсэн ажилтнууд сурталчилгааг явуулах учир тоог нь нэмсэн. Хэвлэх зардал хоёр дахин буурсан. Ухуулагч нарын тоо 40 орчим хувиар буурч, цалинг нь 50 хувиар бууруулсан. Самбарын тоог цөөлсөн. Ингээд нийт зардал 45 хувиар буурна. Бие даагч хуучнаараа нэрээ дэвшүүлээд явна" гэлээ.. 

ҮЗЭХ: