Эхний хэлэлцүүлгээр эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувь болгохыг дэмжлээ

Эхний хэлэлцүүлгээр эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувь болгохыг дэмжлээ

"Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.

Одоогийн мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квот 20 хувь байгаа бөгөөд шинэчилсэн хуулийн төсөлд 40 хувь болгож нэмэгдүүлэх тухай туссан юм.

УИХ-аар эхний хэлэлцүүлэг хийх үеэр гишүүдийн олонх дээрх заалтыг дэмжсэн тул хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлнэ. Үүний дараа УИХ дахин нэг удаа хэлэлцэж албан ёсоор батлах юм.