Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж буйтай холбогдуулан бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг зохиомлоор нэмбэл захиргааны арга хэмжээ авна

Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж буйтай холбогдуулан бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг зохиомлоор нэмбэл захиргааны арга хэмжээ авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.09/ хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг " Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ч бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл яах вэ. Өнөөдөр инфляцийн өсөлт 60-70 хувьтай байна. Үүнээс цааш өсвөл иргэдэд маш хүнд тусна. 1.9 орчим их наяд төгрөгөөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл хийж буй нь үнэ ханш, инфляцид нөлөөлчих вий дээ. Мах, гурилын компаниудад 3 хувийн хүүтэй зээл олгосон. Тэгэхээр үнэ, ханшийг тогтвортой барих тал дээр Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа вэ.  Одоо дахиад үнэ ханш нэмэхгүй байх нь чухал" гэлээ. 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа "Өндөр үнийн өсөлтөд бүгд нэрвэгдсэн. Эдийн засаг одоо л өндийх гэж байна. Тиймээс өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх байдлаар эдийн засгийн аюулгүй байдлыг нь дэмжиж байгаа юм. Цалинг нэмж буй нь үүнтэй холбоотой. Макро түвшинд сөрөг дарамтууд ирнэ. Үүнийг арилгахын төлөө шуурхай, үе шаттай, цагаа олсон арга хэмжээг авна. Тодруулбал, захиргааны, эдийн засгийн арга хэмжээг авна. Зохиомлоор үнийн өсөлт хийвэл хяналт тавина. Эдийн засгийг өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд экспортын хэмжээнд л анхаарна. Энэ жил 50 сая нүүрс экспортлохоор төлөвлөж байна" гэлээ. 

ҮЗЭХ: