Б.Баярсайхан: Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн яамтай болох санаачлагыг гаргасан

Б.Баярсайхан: Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн яамтай болох санаачлагыг гаргасан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн орлого ашигтай гарч 1.9 их наядад тодотгол хийж буй. Үүгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан " Хүүхдийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдыг сонгуулийн дараа өөрчилдөггүй байх ёстой. Энэ салбарыг улс төржүүлж болохгүй. Өнөөдрийн байдлаар Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга томилогдоогүй байна. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ. Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас залуучуудын асуудлыг нь тусад салгах гэж байгаа юм байна. Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн тусдаа яамтай болох санаачлагыг гаргасан" гэлээ. 

Түүний асуултад ХНХ-ын сайд Х.Булгантуяа " Хүүхэд хамгаалал, хөгжлийн байгууллагууд маань хамгийн бага цалинтай байна. Энэ удаагийн төсвийн тодотголоор үндсэн цалинг нэг сая төгрөгт хүргэсэн. Мөн байгууллагынхаа статусыг өөрчлөх гэж байгаа. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн агентлаг нь хүүхдийн асуудалдаа анхаарч чадахгүй залуучууд, гэр бүл гээд тал бүр тийш үсчиж байна. Тиймээс хуулинд өөрчлөлт нь оруулаад цалинг нь нэмж байгаа. Тус агентлагийн аргаар мэргэжлийн хүн ажиллах ёстой" гэлээ. 

ҮЗЭХ: