ЧУУЛГАН: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын овоолгын талаарх асуулгын хариуг сонсож байна

ЧУУЛГАН: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын овоолгын талаарх асуулгын хариуг сонсож байна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж тавьсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын овоолгын талаарх асуулгын хариуг сонсож байна.

Тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон "Аливаа уул уурхайн үйлдвэрийг дагаад цагаан тоос гардаг. Энэхүү цагаан тоос 2000 оны эхэн үеэс хурцаар тавигдаж эхэлсэн. "Эрдэнэт үйлдвэрт" 2019 онд зөвхөн цагаан тоосыг хариуцсан албан байгуулсан. Тодорхой хөрөнгүүдийг "Эрдэнэт үйлдвэр"-ээс төлөвлөж гаргасан. Сүүлийн таван жилийн байдлаар зургаан тэрбум төгрөгийг цагаан тоосонд зарцуулсан гэдэг тухайд гэвэл гурван яамны дэд сайд, хоёр аймгийн Засаг дарга орсон ажлын хэсэг байгуулагдсан юм. Бидний зүгээс тайлан тавьж, хийх ажлын төлөвлөгөөг танилцуулаад байна. Хаягдал өтгөрүүлэх технологийн гүйцэтгэгч нь шалгарсан. Хаягдлын аж ахуйг нүүлгэх үү эсвэл суурьшлын бүлийг нүүлгэх үү гэдэг асуудал бий. Иргэдийг нүүлгэнэ гэдэг нь хүндрэлтэй учраас хаягдлын аж ахуйг шинэ байршилд байршуулахаар болоод байна. Булган болон Орхон аймгийн Засаг даргад тодорхой үүрэг өгч байгаа" хэмээв.

ҮЗЭХ: