“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт эхэллээ

Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна.

Өнөөгийн тулгамдсан тогтвортой хөгжлийн сорилтуудын нэг болох жендэрийн тэгш байдлыг хангах үйлсэд ахиц дэвшил гаргахыг бид зорьж байна. Дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендэрийн эрх, тэгш байдлыг хангах чиглэлээр АНУ болон Ази дахь судлаач, экспертүүдийг холбож, судалгаа, бодлогын түншлэлийг идэвхжүүлж, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг манлайлах залуучуудыг дэмжихэд чиглэгдэх юм.