АН-ын газрын дарга н.Сугар гэх залуу БНХАУ-ын мужийн коммунист намын даргыг өөртэй нь уулзахыг шаардаж, Хятадуудад таагүй сэтгэгдэл төрүүлжээ

АН-ын газрын дарга н.Сугар гэх залуу БНХАУ-ын мужийн коммунист намын даргыг өөртэй нь уулзахыг шаардаж, Хятадуудад таагүй сэтгэгдэл төрүүлжээ

Манай улс төрийн намууд гадаад харилцаа хамтын ажиллагаа, уламжлалт хурлынхаа хүрээнд гаднын орнууд руу тамгын газрын ажилчдаа аялуулах нь түгээмэл байдаг. Тухайлбал, саяхан АН-ын Тамгын газрын ажилчид БНХАУ-д очиж, тус улсын коммунист намын төлөөлөлтэй уулзаж, ес хоногийн турш Хятад орноор аялсан аж.

Харин энэ үеэр АН-ын Гадаад харилцааны газрын даргаар саяхан томилогдсон н.Сугар хэмээх залуу хятадын коммунист намын зарим гишүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлж, аяллын протоколд байхгүй зүйлийг шаардаж гэх мэдээлэл тус намын олон гишүүдийн дунд яригдаж эхэлжээ. 

Тодруулбал, АН-ын аяллын баг Хэбэй мужийн нэгэн хотод явж байх үеэр н.Сугар тус мужийн коммунист намын зарим гишүүдэд хандаж, “би маргааш буцах гэж байна. Мужийнхаа коммунист намын даргаа надтай уулз гэж хэл” гэсэн утгатай зүйлийг хэлжээ. Харин түүний энэхүү шаардлагад хятадын коммунист зарим намын гишүүд таагүй хандаж, “мужийн коммунист намын дарга уулзана гэж хоёр тал ярилцаагүй. Аяллын протоколд байхгүй зүйлийг шаардлаа” хэмээн хариулж, Улмаар АН-ын гишүүдийг хүлээж авсан оройн зоогт тус мужийн коммунист намын нэг ч гишүүн хүрэлцэн ирж, оролцоогүй ажээ.

Хятад улсдаа мужийн коммунист намын дарга гэдэг нь дээгүүр тооцогдох албан тушаалд ордог ба аялал хийж яваа улс төрийн намын ажилчидтай уулзах нь ач холбогдол бага гэж үздэг байна. Харин АН саяхан дотоод бүтцээ өөрчилж, залуучуудыг газар, хэлтсийн дарга гэх албан тушаалд томилсон аж.