УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Энхмөнхийг томилжээ

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Энхмөнхийг томилжээ

УИХ дахь ажлын албаны дарга С.Эрдэнэболд саяхан ажлаа өгсөн. Учир нь тэрээр ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар төв аймагт нэр дэвших ажилдаа орсон тул ийнхүү ажлаа өгсөн гэдэг.

Харин нөгөө талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл түүний улс төрөө хийгээд ажлаа хийхгүй байна иймд ажлын албаны даргын ажлаа өг гэсэн талаар ч зарим эх сурвалжууд ярьж буй.  Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Б.Энхмөнхийг томилсон байна. Тэрээр Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөл, Өмнөговь аймгийн АН-ын хорооны дэд даргын албан тушаалыг хашиж байгаад саяхнаас тус намын бүлгийн ажлын албанд ажиллаж байжээ. 




Өнөөдөр нохой өдөр

48 минутын өмнө