НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Төрийн ордонд болсон чуулга уулзалтад оролцоод өнөөдөр нутаг буцлаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Төрийн ордонд болсон чуулга уулзалтад оролцоод өнөөдөр нутаг буцлаа

“Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өчигдөр /2023.06.12/ Улаанбаатар хотод ирсэн. Тэрээр өнөөдөр /2023.06.13/ төрийн ордонд болсон “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцсон юм. 

Тэгвэл тэрээр өнөөдөр нутаг буцаж байгаа ажээ. Бан Ги Мун нь 2006 онд анх удаа БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа буюу  2009, 2019 онуудад  манай улсад айлчилж байсан юм.