"Нүүрсний" хэргийн сонсголыг хийхийг шаардан УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар гарын үсэг цуглуулж эхэлжээ

"Нүүрсний" хэргийн сонсголыг хийхийг шаардан УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар гарын үсэг цуглуулж эхэлжээ

“Нүүрсний” хулгайн холбогдсон хүмүүсийн нэрийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн өвөл Сүхбаатарын талбайд олон хоног үргэлжилж байв.

Улмаар нүүрсний сонсголыг хийнэ гэдгээ МАН-ын удирдлагууд зарлаж, УИХ-ын хяналт, шалгалтын хуулийн хүрээнд Г.Ганболд гишүүнээр ахлуулсан түр хороог байгуулсан. Тус түр хороо нүүрсний хэргийг шалгах сонсголоо өнгөрөгч дөрөвдүгээр сард хийхээр товлосон боловч, хойшилсон. Мөн энэ сарын 12-ны өдөр хийнэ гэсэн ч тодорхой бус хугацаагаар хойшлоод байгаа юм.

Иймд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Н.Ганибал, Б.Бейсен, Ш.Адьшаа нарын гишүүд нүүрсний сонсголыг хийхийг шаардсан албан бичгийг үйлдсэн парламентын гишүүдээр гарын үсэг зуруулж эхэлсэн байна. Энэхүү албан бичиг гарын үсгээ зурж, сонсголыг нэн яаралтай явуулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн гишүүд нэмэгдэж байгаа аж. Харин нүүрсний сонсгол ийнхүү хойшлох болсон шалтгааныг Ерөнхийлөгчтэй холбон зарим хэвлэлд нийтэлжээ.