Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Дархлаажуулалтын тухай хуулийн төсөл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам зэрэг 23 асуудал хэлэлцжээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулахад хүний оролцоо бага байлгах тогтолцоотой байлгах юм. Мөн энэхүү шинэчлэлийн хүрээнд дэлхийн топ их дээд сургуульд тэнцсэн 2023 оны оюутнуудын бүртгэлд тодотгол хийж шинэ системээр шалгалт явуулахаар болсон. Журмыг илүү тодорхой болгосноор зээлийн төлөлт илүү ойлгомжтой, тодорхой болно. Монгол Улсад байдаг 24 тусгай сангийн үйл ажиллагааг ил тод, шилэн болгоно" гэлээ.