Д.Амарбаясгалан: Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг зуун хувь хүний оролцоогүй болгоно

Д.Амарбаясгалан: Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг зуун хувь хүний оролцоогүй болгоно

Засгийн газрын өнөөдрийн /2023.06.14/ ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж байна. 

Боловсролын зээлийн сангийн зөвлөх н.Ган-Эрдэнэ: Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, орчныг сайжруулж, иргэдэд ил тод нээлттэй шударга болгохыг зорьж мэргэжлийн хүмүүстээ хамтран ажиллалаа. Үүний хүрээнд сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй болгоход онцгойлон анхаарч ажилласан. Нэгдүгээрт, сонгон шалгаруултанд оролцохдоо материалаа нэн тэргүүнд шалгуулдаг. Үүнийг хүний оролцоогүйгээр, автоматаар материал шалгаж, хянадаг систем, технологийг нэвтрүүлж байна. Өөрөөр хэлбэл хэн нэгний оролцоогүйгээр тухайн шалгуулагч материалдаа хэр оноо авсанаа мэдэх боломжтой. Хоёрдугаарт, Ур чадварын шалгалтыг авдаг болж байгаа. Энэ нь иргэдэд нээлттэй ил тод байдлаар тухайн шалгуулагч нь дараагийн боловсролыг эцэмшиж чадах уу гэдэгт дүн шинжилгээ хийж буй 21-р зууны зөөлөн ур чадварыг тодорхойлсон үнэлгээг нэвтрүүлж байна. Хамгийн гол нь Боловсролын сангийн зээлийн бүхий л үйл ажиллагаа хүний оролцоогүйгээр явагдах бүрэн боломжтой болж байгаа юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Өмнө нь уралдаант шалгалтуудад хувь хүний нөлөөлдөг нэг хүчин зүйл нь ярилцлага хийх байсан. Аливаа ямар нэгэн сонгон шалгаруулалтанд оролцоход огт хүний оролцоогүйгээр шалгалтыг хийдэг болох нь давуу талтай. Иймээс цаашид ярилцлагын системийг хална. Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг олон нийтэд богино хугацаанд ил тод болгосны үндсэн дээр бусад сангийн үйл ажиллагааг энэ маягаар олонд ил тод болгоно” гэлээ.