Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томилжээ

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томилжээ

Ерөнхий сайдын зүгээс гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг бий болгосон билээ.

Тэгвэл уг агентлагийн даргын албан тушаалд Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан В.Энхбаатарыг томиллоо. Тэрбээр 1994 онд ШУТИС, 2006 онд МУИС, 2015 онд Их Британи Умард Ирландын Лондон Метрополитан их сургуулийг төгссөн эдийн засагч, олон улсын худалдааны мэргэжилтнээр мэргэшсэн, магистрын зэрэгтэй нэгэн аж.

Тэрбээр

  • 2002-2004 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн
  • 2004-2006 онд Европын холбооны төслийн зохицуулагч
  • 2007 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн
  • 2007-2009 онд Монгол даатгал
  • 2009-2011 онд НҮБ-ын бичил даатгал төсөлд зохицуулагч
  • 2011-2012 онд Соёмбо даатгал
  • 2016-оноос одоог хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байна.