НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Изуми Накамицу манай улсад айлчилж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Изуми Накамицу манай улсад айлчилж байна

Улаанбаатар. НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад ажлын айлчлал хийж, Улаанбаатар хотноо болж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хуралд оролцож байна.

Тэрбээр энэхүү айлчлалынхаа үеэр Монгол Улсын Их Сургууль дээр залуу судлаачид, оюутнуудад зориулан “Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд” сэдвээр илтгэл тавих юм. НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн даргын энэхүү айлчлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх үйлсэд оруулж буй манай улсын хувь нэмрийг үнэлж буй хэрэг болно.